Дуугуй сууж байснаас, хэдэн долоо хоногын өмнө бичсэн өгүүлгээ та бүгдэд толилуулья гэж бодлоо.
Нэрийг нь одоохондоо шийдээгүй, "Аллагын нэгэн түүх" гэж нэрлэх санаатай байна. Жа, бага сага утгын ч, бичгийн ч алдаа гаргасан байгаа, битгий тоогоорой... Сэтгэлээрээ!
Oршил.
Улаанбаатар хотод нар мандаж эхлэв. Үүрийн цагаанаар, гэр хорооллын гудамжаар нэгэн залуу хүн явах нь харагдана. Намрын өглөөний жаварт бээрсэн бололтой, тэр байн байн гараа амьсгаагаараа дулаацуулан, улам хурдан хурдан алхана.
Биеийн тамирын хувцас нь хуучирсан, том гэгч спорт цүнх нь байн байн мөрнөөс нь унж...