Айзек Азимов.
Нэгдүгээр хууль.
Майк Донован уйдаж гэнэ. Хоосон шар айрагны шилээ харж сууснаа хангалттай сонссон гэдгээ ойлгож,
-За та бүгд жигтэй сонин роботуудын тухай яримаар байгаа бол, айн гээч! Надад нэгэн удаа Нэгдүгээр Хуулийг зөрчсөн нь таарч байсан юм! гэж тэр чангаар хэлэв. Энэ бүгд хачирхалтай, чихэнд хурц сонсогдсон тул бүх хүн эргэж харан, Донованыг ширтэв. Донован тэр дороо амаа барин, сэдвээ өөрчилхийг завдаж:
-Өчигдөр би нэг сонин түүх сонслоо л доо… гэж хэлхэд,
-Чи хүнд гэмтэл учруулсан роботтой учирч байсан гэвүү? гэж хажууд нь суусан Макферлейн түүний яриаг таслав. Мэдээж ...