1986-201...

2010-07-22 - Эхлэл кануны тухай

Бичсэн: AmonRa
Унтахын өмнө өчигдөр Эхлэл нэртэй кино үзэв.
Эхлэл нэртэй киног Кристофер Нолан гэж залуу авсан байх юм- өнгөрсөн удаа Нолан онц сайн киногоор баярлуулсан билээ. Яагаав, нөгөө резинэн чихтэй залуугийн тухай. Миний бодлоор маш сайн кино- талийгаач Хит Лэжер бараг л кино домог болж үлдсэн. Ум мани падми хум.

Бэтментэй киног бусдын юу хүсээд байгааг авч харгалзалгүй, иргэн Нолан өөрийн харж байгаагаар хийсэн юм- зөвхөн өөрийн дураар, өөрийн хүссэнээр. Улмаар мастер хүний авьяас билэг харагдаад байгаа юм- зураач хүн зургаа яаж зурах нь өөрт нь ойлгомжтой болохоор. Энэ учраас Бэтмэн нь тэр чигээрээ...
Сэтгэгдэл (6) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-07-21 - Бээжин хот

Бичсэн: AmonRa
Бээжин хотыг харж үзээгүй хүн ховор л болов уу. Явган тэнэгт мөн дутах юм гарсангүй, мянга сонсохоос нэг үзээд авлаа. Бээжинд олон сонирхолтой тал байх юм- хамгийн түрүүнд надад энгийн хүмүүс нь сонин байв. Гэвч юмыг дэс дараатайгаар нь дээр: Зурагтаар гардаг баатрууд нэг өөр, энгийн ажилчны анги гэж бас нэг өөр- ер нь хятад хүн гэж ямар гээчийн амьтан байдгийг мэдэх, сонжих сониуч зан маань хөдлөх нь тэр.

Ганц нүдэт найз Камераа барин, ирсэн өдөртөө харсан зүгтээ ийш тийш холхив. Хориотой хотоор алхлаа. Мөн Тян-ан-Мин талбайгаар нь алхлаа. Ер нь хамгийн түрүүнд нүдэнд тусдаг зүйл бол: цагдааг...
Сэтгэгдэл (16) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-07-20 - Шулмын лантуу ба үр дагавар

Бичсэн: AmonRa


Ирландын Килкенни хотноо 1324 оны 11 сарын 3-нд Элис Кайтелер хатагтайн зарц бүсгүй Петронилла де Миллсийг христийн шашинтны аврагдагсдын тооноос хасаж, амьдаар нь  шатаасан билээ.

Оссорын xамба лам Ричард де Лепреде, уг бүсгүйн эзэгтэйд нь эсрэг хэд хэдэн шулмын буруу номыг заасан хэрэг тулгасан боловч, бүтэлгүйтсэн байв. Леди Элис нөлөө бүхий хүн байсан тул, Англид дүрвэж амжжээ. Гэвч түүний зарц бүсгүй хамба ламын гарт орж, тамлуулан хэргээ хүлээжээ. Үүнд: сатанд мөргөл үйлдсэн ба  амьд тахиагаар өргөл барьсан, тамын доод зэргийн чөтгөрүүдтэй нөхцөж, ирээдүйг зөгнөсөн, мөн шидэт түрхлэг...

Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-07-19 - Соёл иргэншил

Бичсэн: AmonRa
Бид бүгд 21-р зуунд амьдарч байгаа билээ. Хүн төрөлхтөн гаригийн нэг өнцгөөс нөгөө өнцөгт мэдээ мэдээлэл хэдхэн хормын дотор явуулж чаддаг боллоо. Сансрын хиймэл дагуулын тусламжтайгаар Дэлхийн өнцөг бүрийг ширээний араас харж, бүр машины дугаар сансраас харж болдог болсон цаг үе. Мөн аялахад амар болж- автомашин, галт тэрэг, нисэх онгоц гээд, бидний өмнө олон боломж нээгдсэн.

Эрчүүд өдрийн хоолоо олохын тулд ан гөрөө хийх хэрэггүй болсон- ариутгасан ууттай цэвэр мах супермаркетад худалдан авдаг болсон. Эмэгтэйчүүд түлш цуглуулан агуйд гал хадгалах үүрэггүй болсон- түүний оронд байр орон сууцн...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-07-19 - Нийтлэлийн тухай

Бичсэн: AmonRa
Сониуч иргэдэд зориулж баахан юм бичээд эхэлсэн- гэвч заримдаа ажиллах, хоол унд идэх, нийгмийн амьдралд оролцох, урлагийн ертөнцийг донсолгох, дэлхийг эзэгнэх гээд, ажил их байх юм.
Сая шүдээ зууж суугаад, эртнээс дуусгах санаатай байсан нийтлэлээ дуусгалаа. Дүлж дүлж, нэг юм гаргаад ирлээ.

ЭНД
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Ялзарсан өт шиг ядмаг санаашрал

Найзууд

PAmonRa