1986-201...

2007-07-13 -

Хотын гудамж

-Хөөе, Та. Бүсгүй, зүрхээ гээчихлээ.
-Хаана?
-Яагаав, наад борооны тунарсан усан дотор хэвтэж байгааг нь харахгүй байна гэж үү?
-Өө, энэ чинь өчигдөрийн борооны ус. Тэнд миний зүрх байх ёсгүй. Та андуурч байна, эрхэм ээ.
-Үгүй ээ, би андуураагүй. Таныг сүүлд нь харамсах вий гэхээс л айж байна.

/бүсгүй тонгойж шалбааг дотор тэмтчинэ. Харин яриа өдөгч эрхэм арилж одно./

-Энд чинь миний зүрх байхгүй л байна шүү дээ. ???

/дараа нь бүсгүй цааш явж далд орно.Мөнөөхөн эрхэм гарч ирээд яг тэр газраас нэгэн үл ялиг цохилж байгаа зүрхийг олж гаргаад түүнийг гартаа атган дахин шалбаагт дүрнэ. Энэ үеэр бүсгүй гарч ирнэ/

-Миний зүрхийг өгөөч. Танаас гуйя.
-Тэр үхэж байна. Одоо танд хэсэгтээ л хэрэг болохоосоо өнгөрсөн болов уу.
-Өгчихөөч дээ.
-Уучлаарай, зүрх бид 2 таныг орхиё.
-Үгүй ээ, Арай ч дээ. Та хүлээж бай л даа.

Яг энэ үед борооны ус тогтсон хонхорт дусал ч ус үлдэлгүй ширгэж, үл таних эрхэм, зүрх, бүгд алга болов.

Бүсгүйн хашгирах дуун савангийн хөөс болон агаарт дэгдэж, анир чимээгүй хавь орчныг эзэгнэж харанхуй нөмөрлөө.
Тэмтчин явж арав алхаад тэрээр цөхрөнгөө баржээ. Уйлсан атал нулимс үгүй_ дугарсан атал дуу үгүй_харсан атал таг харанхуй_харанхуй аниргүйд гэв гэнэт цагны шар шар хийн цохилох дуун тодрон авай.
Яг тэр чимээ л амьдрал дүрээрээ байх шиг. Яг тэр чимээ л гэрэлт найдвар болохыг ясандаа тултал мэдэрсэн бүсгүй баярласандаа дугарах
гэж хичээсэн боловч тэрээр аль хэдийн биеэсээ тасарчээ. Цагны чимээг ч тэр мартав. Итгэл найдвар тасрав.
Уйлмаар болов. Нулимс зөвхөн амьдралд л байдаг байх даа.
Тэр энэ бүхэнтэй эвлэрч чадахгүй нь гэж: мянгантаа бодов. Гэвч тэр эвлэрэв. Өөр зам байсангүй ээ.
Аймшигт тэр эрхэм юунд ингэтэл минь хуурав даа. Өчүүхэн ч тайлбаргүйгээр өөр ертөнц рүү илгээгдсэн дугтуйтай захидал би болж таарах нь ээ.
Дотор нь юу бичсэнийг ч уншилгүй доог тохуу хийсэн байна шүү дээ.
Ай, яасан харгис юм бэ?


Шалбааг дотор тонголзон сэгсийж халтартсан нэгэн эмэгтэйг хүмүүс сэжиг бүхий харцаар цоо ширтэн өнгөрнө. Хүмүүсийн урсгал хөвөрнө.

Сэтгэгдэл бичих!

2009-02-27 -

Бичсэн: ketchup
гайхалтай. хэлэх үг алга.
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Ялзарсан өт шиг ядмаг санаашрал

Найзууд

PAmonRa



:-)
 
xaax