1986-201...

2007-07-01 - Дахин саарал утааны мананд нэвчин замхарна

цаг хугацааг үл анзааран хичнээн ч удаан энэ сандал дээр хадаастай байснаа мэдсэнгүй ээ.

Цаг хугацаа амсхийх зуур би гүнзгий амьсгалаад
Цаашаа явж эхлэхэд нь санаа алддаг.
Цаг хугацаа амсхийх зуур би ухаангүй дурлаад
Цаашаа явж эхлэхэд нь тэнгэрээс буудаг.
Цаг хугацаа амсхийх зуур би шүлэг бичээд
Цаашаа явж эхлэхэд нь үзгээ тавьдаг.
Цаг хугацаа амсхийх зуур би нүдээ нээгээд
Цаашаа явж эхлэхэд нь үхлийг хардаг.

Цаг хугацаа гэхээр энэ шүлэг заавал санагддаг болчихжээ. "Хэнтийн өндөр ууланд" -г сонсоод танил дасал болсон уйтгарт орчиндоо өдөржин суув. Бөгтийсөн хар хэрээ шиг амьтан гиюүрч дүлийрч дөжирч дэмийрч, галзуурах шахахдаа шахаж амьдарсаар л байна. Тэр хугацаанд хүссэн зүйлээ эрээчиж бичиж ихэнх цагаа өнгөрөөнө.

Хархан гивлүүрээ доош унжуулж

Хачин гуниглангуй /?/ царайгаа далдалж

Хоосон бодлынхоо гэрэлд алхсаар

Хорвоод ганцхан шүлгээ л үлдээе

 

 


Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Ялзарсан өт шиг ядмаг санаашрал

Найзууд

PAmonRa



:-)
 
xaax